Үндсэн мэргэшлийн сургалтанд элсэгчдийн анхааралд

2020-2021 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын цахим бүртгэл ХААГДСАН.




Үндсэн мэргэшлийн сургалтын бүртгэл 2020 оны 08 сарын 31-ний өдрөөс 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдаж дууссан болно. 2020 – 2021 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын элсэлтийн шалгалтыг АШУҮИС-д цахим хэлбэрээр зохион байгуулна. Элсэлтийн шалгалтыг Эрүүл Мэндийн Хөгжлийн төвтэй нэг өдөр авахаар төлөвлөж байна. ЭМХТ-тэй нэг өдөр шалгалт авах шийдвэр, хугацааг 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 15:00 цагаас мэдээлнэ. Элсэлттэй холбоотой албан ёсны бүх мэдээллийг цахим хуудсаар ( http://postgraudate.mnums.edu.mn ) цаг тухайд нь мэдээлэх тул та бүхэн цахим хуудсыг шалгаж байхыг хүсье.



Бүртгүүлсэн мэдээлэл шалгах бол: